2018.05.01

“Мөрөн бороо-2” Цаг агаарт зориудаар нөлөөлөх эксэкспедиц нэмэлтээр байгуулагдав.

2013.01.01

Баянзүрх, Ренчинлхүмбэ, Цагаан-Уул сумдад газрын генератор байрлуулж тунадас нэмэг дүүлж зуншлагын байдлыг сайжруулах, ойн түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулж байв.

2008.10.27

Хөвсгөл нуур судлалын өртөө байгуулагдав.

2008.05.22

“Мөрөн бороо-1” Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц 2008 онд Газар тариалангийн бүс нутаг Тариалан суманд байгуулагдав.

2004.01.01

Анх Мөрөн өртөөнд цаг уурын SK-4100 төрлийн автомат станцыг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн улсын шалгагч А.Галтбаатар ирж суурилуулснаар цаг уурын 8 төрлийн элементийн утгуудыг 1 минутын зайцтайгаар хэмжиж мэдээллийг хадгалах боломж бүрдэв.

2002.10.01

Архив мэдээллийн сан байгуулагдав. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд архив мэдээллийн дэд сангийн үйл ажиллагааг 2002 оны 10 дугаар сард анхлан хөдөө аж ахуйн цаг уурын инженер Л.Байгалмаа үндсэн ажилтайгаа хавсран гүйцэтгэж ажиллахаар эхлүүлжээ.

1988.02.25

Анх Байгаль орчны шинжилгээний лаборатори байгуулагдав. Анхны эрхлэгчээр Д.Нямдагва, лабораторийн инженерээр М.Долгормаа, усны тенхикчээр Б.Бурмаа, Б.Жавзансүрэн, агаарын харуулын ажиглагч Д.Гэрэлчулуун нар ажиллаж байв.

1981.12.26

Байгаль орчны шинжилгээний лабораторийн агаарын чанарын харуул анх байгуулагдав. Хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/-ийн сорьцыг фотоклориметрийн аргаар тодорхойлж, мөн тоосны сорьцыг авч шинжилж байв.

1978.06.28

Урьдчилан мэдээлэх товчоо байгуулагдав. Энэ өдрөөс эхлэн УМТ-нь бүрэн хөтөлбөрөөр ажиллаж, ХАА, ИАТ-т бүх төрлийн урьдчилсан мэдээ зохион үйлчилж байна. Урьдчилан мэдээлэх товчооны анхны бүрэлдэхүүнд: Ахлах инженер Д.Энхболд, инженер Л.Бадамсэндэн, Д.Жавзансүрэн, холбооны анхны инженер Ц.Дайваа нар ажиллаж байв. ажиллаж байв.

1978.06.28

Холбооны зангилаа нь Урьдчилан мэдээлэх товчоо байгуулагдсанаар түүнийг мэдээ зургаар хангах, Хөвсгөл аймгийн цаг агаарын төрөл бүрийн мэдээ мэдээллийг олон улсын болон орон нутгийн мэдээ солилцоонд шуурхай оруулах, цаг агаарын мэдээний шуурхай байдлыг хангах зориулалтаар анх байгуулжээ.

1975.01.01

Зоо цаг уурын харуул анх Цэцэрлэг суманд байгуулагдаж, Тариалан суманд шилжүүлэн эрлийз хонины нутагшил, өсөлт үржилт, тарга хүч, бэлчээрийн байдалд ажиглалт хийж байв.

1971.07.01

Хөдөө аж ахуйн цаг уурын станц нь Ус цаг уурын албыг удирдах газрын шийдвэрээр Тариалан суманд газар тариаланд үйлчлэх зорилгоор байгуулагдаж байв.

1971.05.12

“МӨРӨН” аэрологийн станц байгуулагдав. БНМАУ-ын Засгийн газар төлөвлөгөөнд оруулах өөрийн хувь нэмэр болгож Мөрөнгийн аэрологийн станцыг дизель-үүсгүүр, хувьсгуур, хий үүсгүүр, агуулахын нийт 604000 төгрөгийн өртөг бүхий барилга байгууламж, орон тоо цалингийн хуваарийн дагуу ажиллах 1 инженер, 10 техникчийн цалин, радиозондыг 2 удаа хөөргөхөөр тооцож ажиллуулж эхлэв.

1969.11.01

Ус судлалын өртөө байгуулагдав. НҮБ-ийн хөгжлийн программын газар, ДЦУБ-ын баталсан БНМАУ-ын Ус, цаг уурын албыг өргөжүүлэх төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу, Мөрөн хотноо Хөвсгөл-Булган-Архангай аймгийн усны харуулуудыг хариуцсан, аймаг дундын ус судлалын өртөөг нээж байв. Тус ус судлалын өртөөний анхны даргаар усны инженер Б.Бат томилогдон ирж байсан нь Хөвсгөл аймгийн Ус цаг

1962.07.01

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн 1962 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол ёсоор Ус, цаг уурын албыг удирдах газрын дарга Түвдэндоржийн 100 дугаар тушаалаар 1962 оны 07 дугаар сарын 01-нээс Хөвсгөл аймгийн “Мөрөн” станц нь “УС, ЦАГ УУРЫН ТОВЧОО” болон өргөжиж, одоогийн Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн суурь тавигдав.

1961.08.21

Цагааннуур сумын Цагааннуур ХААЦУ-ын харуул байгуулагдаж, анхны ажиглагчаар Өөхөлийн Очир ажиллаж байв.

1942.10.15

Дэлгэрмөрөн-Мөрөн ус судлалын харуул байгуулагдав.

1940.06.01

Хөвсгөл аймгийн тогтмол хэмжилт, ажиглалтын дэвтэр албан ёсоор энэхүү өдрөөс хөтлөгдсөн баримт нь Ус цаг уурын үндэсний архивд хадгалагдан үлдсэн байдаг тул тус онд анхны “Мөрөн” цаг уурын станц албан ёсоор байгуулагдав.