Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин, эдийн засаг нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа өнөө үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал арга хэмжээ болох юм.
Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх ажлын нэг хэсэг нь үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, хүн, газрын техник хүрч ажиллахад хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраах үйл ажиллагаа юм. Монгол орны дархан цаазтай болон тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн төрөл зүйл, ан амьтны идэш тэжээлийн асуудал ч мөн энд хамаатай болно.
Умард Австрали, БНХАУ, ОХУ, Канад, Франц, Израиль, Япон, ХБНГУ, ӨАБНУ, Болгар, Афганистан, АНУ гэх мэт дэлхийн 90 гаруй оронд цаг агаарын зарим үзэгдэлд, /хур тунадас нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, нисэх онгоцны буудлын манан сарниулах г.м/ зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ний реагент /найрлага бүхий бодис/-ыг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцлийг бүрдүүлэхийг хэлнэ.
Иодот мөнгөний /AgJ/ реагентын бүтэц, үйлдвэрлэсэн технологи, аюулгүй ажиллагаа нь олон улсын техникийн “ISO” стандартын шаардлага хангаж, амьтан ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уг бодисын үйлчилгээгээр орсон хур тунадас нь эерэг нөлөөтэй болохыг Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоон дээрх зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг.
МУ-ын ЗГ-ын “Цаг агаарт зохистой нөлөөлөх зарим боломжийг бүрдүүлэх арга хэмжээний тухай” 1991 оны 117-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1992.01.01-нд Улаанбаатар хот, ЦУОШГ-т цаг агаарт зориудаар нөлөөлөх/ЦАЗН/ ажлыг хийх эрх бүхий “Хурын шим” төвийг байгуулжээ. Улмаар ЗГ-ын 2007.04.11-ний өдрийн 96-р тогтоолоор ЦАЗН үйл ажиллагааны 2015 он хүртэлх хөтөлбөр батлагдсан.
2008 оны 5-р сард Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн “Мөрөн бороо-1” экспедиц байгуулагдан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн байдаг.
2018 онд “Мөрөн бороо-2” ЦАЗНЭ нэмэлтээр байгуулагдан УЦУОШТ-ийн Цаг уур, орчны технологийн хэлтсийн дарга Б.Өнөрбат, Сүлжээний инженер Н.Пүрэвдаваа нар сургалтанд хамрагдан сертификат авсан.
Экспедицийн үйл ажиллагаанд пуужин харвах тоног төхөөрөмж 2ш, “G-Mobile”-ийн автомашинд суурьлуулдаг антеннтай суурин утас, газарзүйн байршил, өндөр тодорхойлох GPS, 2008 оны “УАЗ” пургон автомашин, 2019 онд шинээр ирсэн “Mitsibushi L-200” маркийн пикап автомашин болон бусад дагалдах төхөөрөмжийг ашиглаж байна.
Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад байрлах газрын генераторыг тус сумын малчин иргэнд, Ренчинлхүмбэ, Жаргалант сумдад байрлах газрын генераторыг тус сумдын ус, цаг уурын өртөөний техникч, ажиглагч нарт хариуцуулан, албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байгаа болно.
2008 он.
- Б.Жаргалсайхан-Экспедицийн дарга /УЦУОШТ-ийн дарга/
- Л.Баттөмөр-Зэвсгийн инженер
- Л.Баттөр-Жолооч техникч
2009 он.
- Б.Жаргалсайхан-Экспедицийн дарга /УЦУОШТ-ийн дарга/
- Л.Баттөмөр-Зэвсгийн инженер
- Ц.Бүдрагчаа-ХААЦУ-ын инженер
- Л.Баттөр-Жолооч техникч
2011 он.
- Г.Адъяасүрэн-Экспедицийн дарга /УЦУОШТ-ийн дарга/
- Л.Баттөмөр-Зэвсгийн инженер
- Л.Баттөр-Жолооч техникч
- Л.Сүхбаатар-Цаг уурын инженер
2017 он.
- А.Үнэнбаяр-Экспедицийн дарга /УЦУОШГазрын дарга/
- Г.Адъяасүрэн-Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн асуудал хариуцсан ерөнхий технологич инженер
- Ц.Баттогтох-Жолооч техникч
2018 он.
“Мөрөн бороо-1” экспедиц.
- Г.Адъяасүрэн-Экспедицийн дарга /УЦУОШГазрын дарга/
- А.Үнэнбаяр-Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн асуудал хариуцсан ерөнхий технологич инженер
- Ц.Баттогтох-Жолооч техникч
“Мөрөн бороо-2” экспедиц.
- Б.Өнөрбат-Экспедицийн ахлагч /ЦУОТХ-ийн дарга/
- Н.Пүрэвдаваа-Экспедицийн инженер /Сүлжээний инженер/
2023 он.
2023 оноос “Мөрөн бороо-1”, “Мөрөн бороо-2” ЦАЗНЭ нь экспедицийн зохицуулагч Б.Өнөрбат /УЦУОШТ-ийн дарга/, цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн ерөнхий инженер А.Үнэнбаяр, жолооч-зэвсгийн техникч Б.Ширнэндамдин, Сүлжээний инженер Н.Пүрэвдаваа, мөн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Х.Цогжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2025 он.
“Мөрөн бороо-1”, “Мөрөн бороо-2” ЦАЗНЭ нь экспедицийн зохицуулагч Б.Өнөрбат /УЦУОШТ-ийн дарга/, А.Үнэнбаяр /ЦАЗН үйл ажиллагааны ерөнхий инженер/, Ж.Зоригт /Жолооч-зэвсгийн техникч/, Н.Пүрэвдаваа /ЗААХ-ийн дарга/, Х.Цогжаргал /МҮХ-ийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.