Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажил үйлчилгээ

90

1.Цаг агаарын урьдчилсан мэдээ /Мэдээлэл үйлчилгээний хэлтэс/

Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад үйлчлэх,

  • Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр цаг агаарын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээгээр агаарын тээвэрлэгч авиа компаниудад үйлчлэх,
  • Нислэгийн цаг  агаарын мэдээний таарц, чанар, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  • Хэрэглэгч байгууллагад уур амьсгалын олон жилийн дундаж үзүүлэлтийн түүвэр материал гаргах, зөвлөмж, санамж боловсруулж хүргүүлэх
  • Нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцуудад хяналт тавьж, илэрсэн үл тохирлыг арилгах, шаардлагад тохируулах болон байнга сайжруулах

2. Цаг агаарын бодит ажиглалт /Мөрөн нисэх буудал дахь ажиглалтын цэг/

  • Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг хөтөлбөр, технологийн  дагуу чанартай хийх, нислэгт цаг агаарын бодит мэдээгээр шуурхай үйлчлэх
  • Аймгийн нутгаар байгалийн онц аюултай гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
Хуваалцах :