Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

55

ЭРХЭМ ЗОРИЛГО:

  1. Орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллагууд, нийт ард иргэдийг цаг агаарын бүх төрлийн мэдээ мэдээлэл, цаг агаарын урьдчилсан мэдээ, цаг агаарын аюултай ба онц аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг болон урьдчилан сэргийлэх мэдээгээр шуурхай үйлчлэх,
  2. Иргэний агаарын тээвэрт нислэгийн аюулгүй байдал, тогтмолжилт хангасан цаг агаарын мэдээ мэдээллээр шуурхай үйлчлэх

ТАНИЛЦУУЛГА

Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Урьдчилан мэдээлэх товчоо нь 1977 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн нисэх онгоцонд цаг агаарын төрөл бүрийн урьдчилсан мэдээгээр үйлчилж эхэлсэн боловч 1978 оны 06-р сарын 28-нд УЦУАУЕГ-ын дарга н.Түвдэндорж тус Урьдчилан мэдээлэх товчоог албан ёсоор нээж байгуулсан. Энэ өдрөөс эхлэн Урьдчилан мэдээлэх товчоо (УМТ) нь бүрэн хөтөлбөрөөр ажиллаж, Хөдөө аж ахуй, Иргэний агаарын тээвэрт бүх төрлийн урьдчилсан мэдээ зохион үйлчилж  байна. 1978 оны 11-р сарын 21-ний өдрийн 13:50 цагт анх удаа аймгийн радио узелиэр цаг агаарын урьдчилсан мэдээг зарлуулсан.

УМТ нь анх байгуулагдахдаа цаг агаарын зураг, гадаадын мэдээг радиотелетайфаар, харин дотоодын мэдээг эхлээд морзоор,  дараа нь радиостанцаар операторууд цуглуулан авч, техникчид гараар буулгалтыг үйлдэж, инженерүүд гар аргаар дүн шинжилгээ хийн зураг материалаа боловсруулан цаг агаарын урьдчилсан мэдээг зохиодог байв. Энэ нь 1984 он хүртэл үргэлжилсэн. 1983 онд зөвхөн хүлээн авах факсимиль холбоотой болсноор Новосибирск, Эрхүү, Бээжингээс хэрэгтэй зураг материалаа авч ашиглах боломжтой болсон. 1995 оны 12-р сарын 14–нөөс компьютерийн нэгдсэн сүлжээнд холбогдож бүх зураг мэдээ, мэдээллүүдийг сүлжээгээр татан авч, мөн дамжуулдаг болов. Бүх салбартайгаа дотоод сүлжээнд холбогдон хэрэгцээт мэдээ мэдээллүүдийг шууд солилцон хэрэглэж байна. Мөн факсииль холбоогоо давхар  ашиглаж байв. 1997 оны 10-р сараас факсимиль холбоог бүрэн халсан. 2005 онд VSAT сүлжээ нэвтэрсэн. 2006 онд Интернетэд, 2013 оны 10-р сарын 10-наас шилэн кабельд холбогдсоноор дэлхийн цаг уурын бүсийн төвүүдийн зургууд болон гадаадын дурын вэб хаягуудаар орж шаардлагатай зураг мэдээг шууд татан авч прогноз мэдээ зохиоход ашиглах боллоо. 2008 оны 5-р сараас эхлэн хэлтсийн зохион байгуулалтад шилжин, Мэдээлэл үйчилгээний хэлтэст харъяалагдан ажиллаж байгаад 2013 оны 5-р сарын 13-наас орон нутгийн УЦУОША-дын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Технологи, Мэдээлэл үйлчилгээний хэлтэст харъяалагдан ажиллаж байсан бол 2016 онд БОАЖ-ын сайдын 9 дүгээр сарын 02-ны А/32, ЦУОШГ-ын даргын 11 дүгээр сарын 22-ны А/129 тоот тушаалуудаар УЦУОШГ-ын (алба нэр нь газар болсон) Мэдээлэл үйлчилгээний хэлтэс болж бүтэц өөрчлөгдөн батлагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны 60 дугаар тогтоол, БОАЖ-ын сайдын 4 дүгээр сарын 04-ний А/81, ЦУОШГ-ын даргын 4 дүгээр сарын 09-ний А/63 тоот тушаалуудаар УЦУОШТ-ийн  (газар нэр нь төв болсон) Мэдээлэл үйлчилгээний хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Богино болон дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээгээр төр, аж ахуйн нэгж, ард иргэдэд үйлчилж, иргэний агаарын тээврийг бүх төрлийн бодит ажиглалтын болон урьдчилсан мэдээгээр ханган ажиллахаас гадна цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг мэдээ, мэдээлэл, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилладаг. 2016 оноос эхлэн бүх төрлийн шуурхай мэдээ дамжуулалт, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж эхэлсэн.

ЦУОШГ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 23-ны 1/387 тоот албан бичгийн дагуу Ус, цаг уурын ажиглалтын мэдээ дамжуулах вебэд суурилсан системийн туршилт эхэлж, өртөө, харуулууд 5 дугаар сарын 24-нөөс эхлэн АК-01 мэдээг өөрсдөө дамжуулж эхэлсэн бөгөөд 2019 онд уг системийг хэрэглээнд оруулснаар 5 дугаар сарын 01-нээс Холбоо, зангилааны хэсгийн ажлын байрыг чөлөөлж, синоптик инженерийн ажлын байрны тоог нэмэгдүүлсэн байна. НЦУТ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны 1/180 тоот албан бичгийн дагуу нислэгийн цаг агаарын урьдчилсан болон бодит ажиглалтын мэдээг вебэд суурилсан Мэдээлэл дамжуулах системээр дамжуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Одоо тус хэлтэс нь хэлтсийн дарга 1, ээлжийн синоптик инженер 5, нислэгийн үйлчилгээний техникч 3, Систем сүлжээний инженер 1, ЦАЗНЭ болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан 1, нийт 10 орон тоотойгоор ажиллаж байна.

Албан хаагчдын утасны жагсаалт

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Өрөөний утас Цахим шуудан
Х.Цогжаргал МҮХ-ийн дарга 13 70382693, 89220348, 99387577, 93029191 khtsogjargal@gmail.com
Ж.Тэгшбаяр Урьдчилан мэдээлэхийн технологич инженер 13 70382693, 89220348, 99387577, 93029191  
Л.Сүхбаатар Урьдчилан мэдээлэхийн технологич инженер 13 70382693, 89220348, 99387577, 93029191  
Г.Болорчимэг Урьдчилан мэдээлэхийн технологич инженер 13 70382693, 89220348, 99387577, 93029191  
А.Дариймаа Урьдчилан мэдээлэхийн технологич инженер 13 70382693, 89220348, 99387577, 93029191  
Б.Уранцэцэг Урьдчилан мэдээлэхийн технологич инженер 13 70382693, 89220348, 99387577, 93029191  
Н.Энхтуяа “Мөрөн” нисэх буудлын цаг уурын техникч   70382006, 71281208  
Г.Нямсүрэн “Мөрөн” нисэх буудлын цаг уурын техникч   70382006, 71281208  
М.Долгорсүрэн “Мөрөн” нисэх буудлын цаг уурын техникч   70382006, 71281208  
Н.Пүрэвдаваа Сүлжээний инженер 12    
А.Үнэнбаяр ЦАЗНЭ-ийн инженер 11   unenagv@gmail.com

 

Хуваалцах :