Үе үеийн удирдлагуудын товч намтар
Я.Шаравдорж
1964-2002 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчооны дарга 1987-1990 онд Хөвсгөл аймгийн Байгаль хамгаалах газрын дарга 1990-2002 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уурын шинжилгээний төвийн захирал
Я.Шаравдорж нь 1939 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1949-1959 онд дунд сургууль, 1959-1960 онд Улаанбаатар хотод Ус цаг уурын ажиглагчийн курс, 1967-1971 онд Дархан хотын Шарын голын Ус цаг уурын техникумыг Ус, цаг уурын техникч мэргэжлээр тус тус дүүргэжээ.
Ажлын туршлага:
1959-1960 онд Хөвсгөл аймгийн “Мөрөн” станцад дагалдан ажиглагч, 1960-1964 онд Хөвсгөл аймгийн “Мөрөн” станцад ажиглагч, ахлах техникч, 1964-1987 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчооны дарга, 1987-1990 онд Хөвсгөл аймгийн Байгаль хамгаалах газрын дарга, 1990-2002 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уурын шинжилгээний төвийн захирлаар тус тус ажиллаж байжээ.
Гавьяа шагнал:
Я.Шаравдорж нь МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон ба түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн медаль, 1976 онд “Хөдөлмөрийн хүндэд медаль”, 1986 онд “Алтан гадас одон”, 1996 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2001 онд Монгол улсын “Байгаль орчны гавьяат ажилтан” цол, Ус цаг уур, байгаль орчин, иргэний хамгаалалтын “Аймгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж, аймгийн МАХН-ын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Ус цаг уурын албаны удирдах газрын хүндэт дэвтэрт бичигдэн нэр нь алдаршсан юм.