Ц.Сүнжидмаа

2003-2005 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал

26

Сүнжидмаа нь 1955 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд малчин ард Чимэдцэрэнгийн 3 дахь охин болон мэндэлжээ.   

Төгссөн сургууль:

1965-1975 онд Рашаант сумын бага сургууль, Их-Уул сумын дунд сургууль, Тариалан сумын ахлах сургууль, Багшийн сургууль, биологийн багшийн курс, 1985-1990 онд Монгол Улсын Их Сургуульд химич, химийн багш мэргэжлээр “Бакалавр”, химийн ухааны “Магистр” зэрэгтэй тус тус суралцаж төгсжээ.

Ажлын туршлага:

Арбулаг, Рашаант, Чандмань-Өндөр суманд биологийн багш, 1990-1991 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын анхны 10 жилийн сургууль байгуулагдахад дэд захирлаар, 1991-2002 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид эрхлэгч, 1993-2003 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Үйлдвэрчний хорооны дарга, 2003-2005 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал, 2005-2008 онд  Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг дарга, 2005-2008, 2012 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр, 2009-2010 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 жилийн ахлах сургуулийн захирлаар тус тус ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан.

Гавьяа шагнал:

1978 онд Гэгээрлийн яамны “Жуух бичиг”, 1980 онд Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн “Сэхээтэн залуу алтан медаль”, 1998 онд Хөвсгөл аймгийн засаг даргын “Жуух бичиг”, 2000 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2003 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан”, 2005 онд “Хүүхдийн төлөө сайн үйлстэн” медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2007 онд Хөвсгөл аймгийн “Бахархал” медаль, 2007 онд Хөвсгөл аймгийн “Төрийн албаны манлай эмэгтэй”, 2007 онд Хөвсгөл аймгийн “Төрийн албаны тэргүүний ажилтан”, 2010 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байжээ.

Хуваалцах :