Үе үеийн удирдлагуудын товч намтар
Л.Баттөмөр
2005-2006 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга
Л.Баттөмөр нь 1949 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотод Лувсанзундуйн хүү болон мэндэлсэн.
Төгссөн сургууль:
1959-1969 онд Мөрөн хотын 1-р 10 жилийн сургууль, 1976-1983 онд МУИС-ийн Бараа судлалын анги, 1977-1980 онд Улаанбаатар хотын Толгойтод байрлаж байсан, пуужингийн ангид цэргийн алба, 2007 онд Москва хотын Кучинод болсон усны инженерийн мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцсан. Орос, Англи хэл эзэмшсэн.
Ажлын туршлага:
1971-1975 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчооны харьяа Дэлгэрмөрөн Мөрөн ус судлалын харуулын ажиглагч, 1984-1987 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчоонд цаг уурын техникч, 1987-2002 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчоонд Мөрөн усны станцын техникч, 2002-2014 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөрөн судлалын өртөөний инженер, 2005-2006 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, 2008-2014 онд “Мөрөн бороо-1” цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн зэвсэг техникийн инженерийг хавсран гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан.
Гавьяа шагнал:
1973 онд “Хөвсгөл аймгийн аварга” энгэрийн тэмдэг, 1980 онд Цэргийн “Улаан од” сонинд зураг тавигдсан, 2004 онд Байгаль орчны “Тэргүүний ажилтан”, 2023 онд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хөвсгөл Од” медалиар тус тус шагнагдаж байжээ.