Үе үеийн удирдлагуудын товч намтар
Р.Тунгалаг
2006-2007 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал
Тунгалаг нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1959 оны 9 дүгээр сард Райдангийн 4 дэх охин болон мэндэлжээ.
Төгссөн сургууль:
1967-1977 онд Улаанбаатар хотын Орос хэлний тусгай сургалттай 23 дугаар дунд сургуулийг онц сайн дүнтэй, 1977-1982 онд Украйн улсын Одесс хотын Ус цаг уурын дээд сургуулийг Хөдөө аж ахуйн цаг уурын инженер мэргэжлээр тус тус дүүргэжээ.
Ажлын туршлага:
1982-1985 онд Хөвсгөл аймгийн Ус, цаг уурын товчоонд Хөдөө аж ахуйн цаг уурын инженер, оройн 10 жилд Орос хэлний багш, 1985-1995 онд Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд Хөдөө аж ахуйн цаг уурын инженер, 1986-1988 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд цагийн багш, 2004-2005 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд Орос, Англи хэлний багш, 2006-2007 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн захирал, 2007-2017 онд Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд Хөдөө аж ахуйн цаг уурын инженерээр тус тус ажиллаж байгаад 2017 оны 9 дүгээр сараас гавьяаны амралтдаа гарчээ.
Гавьяа шагнал:
2009 онд Хөдөө аж ахуйн яамны “Жуух бичиг”, 2010 онд Ус цаг уурын хүрээлэнгийн хүндэт самбарт, 2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”, 2014 онд Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн “Тэргүүний ажилтан”, 2016 онд Байгаль орчны “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнагдсан.