Үе үеийн удирдлагуудын товч намтар
Б.Жаргалсайхан
2007-2010 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга
Жаргалсайхан нь 1955 онд Улаанбаатар хотод Балсанцэрэнгийн ууган хүү болон мэндэлсэн. 1956 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бадрах хэмээх газар суурьшин ах дүү наймуулаа мал маллаж өссөн.
Төгссөн сургууль:
1962-1970 онд Арбулаг сумын дунд сургууль, 1973-1976 онд Өмнөговь аймагт цэргийн алба, 1984-1988 онд Дархан хотын Хөдөө аж ахуйн техникумыг цаг уурын техникч, 2003-2006 онд Монгол Улсын Их Сургуулийн цаг уурын ангийг “Цаг уурын инженер” мэргэжлээр тус тус суралцаж дүүргэжээ.
Ажлын туршлага:
1976-1978 онд Арбулаг сумын 3 дугаар багийн хэсгийн ахлагч, 1978-1984 онд Арбулаг суманд тоо бүртгэгч, 1988-2007 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын цаг уурын өртөөний дарга, 2007-2010 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргаар дэвшин ажиллаж байжээ.
Гавьяа шагнал:
2001 онд МоАХ дээд шагнал Эрх чөлөөний одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2003 онд Арбулаг сумын хүндэт медаль, 2005 онд УЦУОШГ-ын “Хүндэт жуух”, 2006 онд Хөвсгөл аймгийн “Тэргүүний ажилтан”, 2006 онд Байгаль орчны “Тэргүүний ажилтан”, 2009 онд Атар-50 ойн медалиар тус тус шагнагдсан.