Г.Адьяасүрэн

2002-2003, 2010-2016, 2018-2022 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга

25

Тайжууд овгийн /ургийн овог/ Гомбоогийн Адъяасүрэн нь 1967 оны 01 сарын 22-нд Галт сумын Зүрх багийн нутаг “Хүйтний булан” хэмээх газар төрсөн.

Төгссөн сургууль:

1975-1978 онд Хөвсгөл аймгийн Зүрх багийн бага сургууль, 1978-1983 онд Хөвсгөл аймгийн Галт сумын арван жилийн дунд сургууль, 1983-1985 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын арван жилийн 1 дүгээр сургууль, 1985 онд Монгол Улсын Их Сургуульд математик, физикийн ангид элсэн орж 1-р курсээ дүүргээд, 1986 онд Дэлхийн Цаг Уурын байгууллагын шугамаар Украйн улсын Одесс хотноо Ус цаг уурын дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1991 онд гадаргын усны инженер мэргэжлээр “Бакалавр” зэрэгтэй, 2001 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд тус тус суралцаж, Усны нөөц экологи, байгалийн ухааны “Магистр”-ын зэрэг хамгаалсан. Орос, Англи хэл эзэмшсэн.

Ажлын туршлага:

1991-2001 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд ус судлалын инженерээр ажиллах хугацаандаа: -1995 онд Унгар улсын засгийн газрын тэтгэлгээр Олон улсын гидрологийн мэргэшүүлэх дээд курс, -2001 онд Монгол, Орос улсын Ус Цаг Уурын албадын хороодын гэрээний дагуу Москва хотын “Гучиновын” сургалтын төвд усны прогноз чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад, 2002-2003, 2010-2016, 2018-2022 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга, 2006-2010 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд Архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, 2017 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хариуцсан ерөнхий технологич инженерээр тус тус ажиллаж байжээ. Тус төвд ажиллах хугацаандаа Ус Цаг Уурын салбарт нэвтрүүлж буй шинэ техник, технологийг ашиглаж, аливаа ажлыг хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн, алдааг бууруулах чиглэлээр төрөл бүрийн технологи боловсруулан туршиж, салбар бүрт ажилласаар ирсэн ба одоо ч заримыг нь ашигласаар байгаа юм. Байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа 2002 оны ажлаар тус төв нь системийн байгууллагуудаас улсад 2-р байр эзэлж байсан бол 2012-2014 оны ажлаараа улсад удаа дараа эхний байруудад орж байлаа. Түүнчлэн, 2012-2014 оны аймгийн засаг даргын дэргэдэх агентлагууд дотроос ажлын үзүүлэлтээрээ 2 удаа тэргүүн байранд шалгарч, 2013 онд оны шилдэг төрийн болон төсөвт байгууллагаар тус тус шалгарч байсан нь баг хамт олноо чадварлаг, зөв удирдан зохион байгуулах арга барилтай нь салшгүй холбоотой юм.

Гавьяа шагнал:

2012 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын “Жуух Бичиг”, 2016 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Жуух Бичиг”, 2019 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Тэргүүний ажилтан”, 2021 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байжээ.

Хуваалцах :