Үе үеийн удирдлагуудын товч намтар
А.Үнэнбаяр
2017-2018 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга; 2022 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд Агийванчигийн отгон хүү болон 1979 оны 02 сарын 02-нд мэндэлсэн. Морь жилтэй. Ургийн овог “Цогнууд”. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
Төгссөн сургууль:
1986-1996 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын сургууль, Мөрөн II 10 жил, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургууль, Цагаан-Уул сумын 10 жилийн сургууль, Мөрөн III 10 жил, Мөрөн сумын Математик байгалийн ухааны дунд сургуулиудад суралцан бүрэн дунд боловсролыг, 1997-2001 онд Монгол Улсын Их сургуулийн Физик-Электроникийн сургуулийг “Цаг уурын багаж-аэрологийн инженер” мэргэжлээр “Бакалавр” зэрэгтэй суралцаж төгссөн.
Ажлын туршлага:
2001-2017 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн аэрологийн инженер, 2017-2018 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, 2022 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2018-2022, 2023 оноос өнөөг хүртэл Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа хариуцсан ерөнхий технологич инженерээр тус тус ажиллаж байна.
Гавьяа шагнал:
2014 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хүндэт жуух”, 2014 онд Монгол Улсад Ус, цаг уурын систем үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн шатрын тэмцээнд системийн дэд аварга болж, мөнгөн медаль, 2017 онд Байгаль орчны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан.