Үе үеийн удирдлагуудын товч намтар
Б.Өнөрбат
2023 оноос Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийг удирдан ажиллаж байна
Б.Өнөрбат нь 1972 оны 1 дүгээр сарын 1-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1980-1988 онд Жаргалант сумын 8-н жилийн сургууль, 1988-1992 онд Дархан хотын Усны аж ахуйн техникумд элсэн суралцаж 1992 онд тус сургуулийг Хөдөө аж ахуйн коллеж болсон байхад нь цаг уурын техникч мэргэжлээр, 2003-2006 онд Монгол Улсын Их Сургуулийн, Физик электроникийн сургуулийн, Газар зүйн тэнхимийн цаг уурын ангийг “Цаг уурын инженер” мэргэжлээр тус тус суралцаж дүүргэжээ.
Ажлын туршлага:
1992-1993 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Хатгал тосгоны ус, цаг уурын өртөөнд техникчээр, 1993-1994 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цагаан–Үүр сумын цаг уурын өртөөний даргаар, 1997-1998 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд галч, 1998-2003 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Хөдөө аж ахуйн цаг уурын хэсэгт сум хариуцсан ахлах техникчээр, 2003-2007 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байцаагч инженер, 2007-2008 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Ерөнхий технологич инженер, 2009-2011 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга, 2011-2023 онд Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологийн хэлтсийн дарга, 2023 оны 01 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.
Гавьяа шагнал:
2009 онд Хөвсгөл аймгийн засаг даргын “Жуух бичиг”, 2010 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын “Хүндэт жуух бичиг”, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Жуух бичиг”, 2019 онд Байгаль орчны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан.