Мэдээ мэдээлэл
"Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган ус, цаг уурын өртөөний хамт олны хийсэн ажлын мэдээлэл

Аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний 1/1057 дугаар албан бичиг, Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн удирдамж, Аймгийн УЦУОШТөвийн "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Эрдэнэбулган ус, цаг уурын өртөөний хамт олон дараах 2 ажлыг хийж хэрэгжүүллээ.
Нэг. Эрдэнэбулган сумын ус, цаг уурын өртөөний хамт олон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 70 сурагчдад 2025 оны 05 дугаар сарын 14, 15-нд Ус, цаг уурын мэргэжлийг сурталчлах талаар дараах мэдээллүүдийг хүргэлээ.
- Ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч босог оноо хэд авсан тохиолдолд цаг уурч болж болох вэ?
- Хаана, хаана ямар сургуульд цаг уурын анги байдаг, хэдэн жилээр суралцдаг талаар,
- Цаг уурч болсоноор аймаг сумуудад ямар ямар салбарт хэрхэн хөрвөж ажиллаж болдог тухай,
- Хэрхэн ажлын байраар хангагдаж, хэдэн төгрөгний цалин авдаг,
- Ус, цаг уурч хүн юу хийдэг талаар товч мэдээлэл өгч ярилцлаа.
Усны харуулын ажиглагч И.Нямдорж Н.Цэрэндулам багштай 10б ангид, өртөөний ахлах техникч Н.Энхцэцэг, техникч Б.Гантулга нар Д.Эрдэнэчимэг багштай 10а ангид, техникч О.Нармандах, Н.Сүнжидмаа нар Б.Энхзул багштай11б ангид тус тус дээрхи мэдээллийг хүргэв.
Хоёр. Цаг агаарын мэдээг сумын зарын группэд тогтмол байршуулж, хүргэдэг бөгөөд иргэдийн сэтгэгдлийг хүлээн авлаа.
Тайлан бичсэн: Эрдэнэбулган ус, цаг уурын өртөөний ахлах техникч Н.Энхцэцэг