"Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Жаргалан цаг уурын өртөөний хамт олны хийсэн ажлын мэдээлэл

2025.05.16 13:32
57

Аймгийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний 1/1057 дугаар албан бичиг, Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн удирдамж, Аймгийн УЦУОШТөвийн "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Ус цаг уурын мэргэжлийг сум орон нутгийн ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сурталчлах, таниулах чиглэлээр Жаргалан цаг уурын өртөөний хамт олон дараах ажлуудыг хийлээ:

  1. Сумын удирдлага болон бусад байгууллагын дарга эрхлэгч нарт ажлаа танилцуулав.
  2. Сум орон нутгаас зохион байгуулсан малчдын зөвлөгөөнд малчид ард иргэдэд танилцуулга мэдээлэл хийв. Танилцуулга хийхдээ тухайн орон нутгийн цаг агаарын байдал ажлын онцлогийг тайлбарлаж аюул, анхааруулга мэдээний талаар ойлголт өгөв.
  3. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3-н бүлгийн сурагчдад ажлын байр мэргэжлийн онцлогоо танилцуулав.

ХАА-н талбай, цаг уурын ажиглалтын талбай дахь багаж тоног төхөөрөмж болон хэмжилт хийх арга барилаас зааж өгөв.

Хаа-н талбайн ургамлын үе шатыг таних, ургамлын ажиглалтыг хэрхэн хийх талаар зааж өгөв.

Өртөөний ажлын байртай танилцуулж, мэдээг хэрхэн зохиож дамжуулах автоматын хэмжилтийг хэрхэн авах талаар хэлж өглөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлан бичсэн: Жаргалан цаг уурын өртөөний ахлах техникч Б.Мягмарсүрэн

Хуваалцах :