Стратеги зорилгын хүрээнд Цагаан-Үүр өртөөнд цаг уурын иж бүрэн автомат станц суурилууллаа.

2025.03.28 14:10
119

ЦАГААН-ҮҮР ЦАГ УУРЫН ӨРТӨӨНД AWS310 ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦ СУУРЬЛУУЛАВ.

Мөрөн                                                                                                                        2025.01.15

1 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд ЦУОТХ-ийн дарга, багаж хариуцсан инженер Э.Баяржаргал, ЗААХ-ийн дарга, Систем сүлжээний инженер Н.Пүрэвдаваа, Ус судлалын технологич инженер Д.Балжинням, ЦУХАА-н ахлах техникч Э.Амаржаргал, жолооч Ж.Зоригт нар Цагаан-Үүр сумын Цагаан-Үүр цаг уурын өртөөнд очиж өртөөний техникч П.Идэрмөнх, Г.Буянзаяа, Ц.Өсөхбаяр, С.Өлзийжаргал нартай хамтран AWS310 цаг уурын автомат станцыг угсран, холбож суурьлууллаа.     

 

Зураг 1. Автомат станцаа суурьлуулахаар угсарч байгаа нь

Шинэ AWS310 автомат станцад эдгээр мэдрүүрүүдийг холбож суурьлуулав.

  1. Логгер QML201C Serial Number W2425010
  2. Барометр BARO-1QML-AH Serial Number W1730143
  3. Хурын хувин TBRG Model 100000E-07 Serial Number     3639562
  4. Агаарын чийг, температурын мэдрүүр HMP155 Serial Number W3843668
  5. Салхины дээд талын WAC155AWS RS-485 WIND TRANSMITTER Serial Number W3852571
  6. Салхины хурд WAA151 Serial Number W3714555
  7. Салхины чиглэл WAV151 Serial Number W3533594
  8. Хөрсний мэдрүүр JUMO 02790277, 0102025, 20621535, 902830 / 10, PT100 QMT110

            Автомат станцын  1 минут тутмын мэдээг  төв серверт дамжуулах GSM модемыг суурьлуулсан.

 

Зураг 2. Автомат станцын холболтуудаа дуусгав.

Зураг 3. Автомат станцын ажлын дэлгэц

Зураг 4. Автомат станцын 1 минутын модемын мэдээ

AWS310 автомат станц, 1 минутыг модем хэвийн ажиллаж 12 дугаар сарын 13-ны 17 цагаас эхлэн цаг уурын шинжилгээний ажиглалтыг техникч П.Идэрмөнх шинэ суурьлуулсан автомат станцаар хийж дамжуулав.

Зураг 5. Автомат станцын суурьлуулсан албан хаагчид

 

Хуваалцах :