ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТОД АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТ БАЙГУУЛАГДЛАА.

2025.05.20 12:51
23
Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.
Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хэмжих юм.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой болж байна.
Ингэснээр агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 4 болж байна.
Нээлтэд БНСУ-ын “Кентек” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон мэргэжилтэн нар, Хөвсгөл аймгийн ИТХ-ийн дарга Д. Пүрэвдорж, аймгийн Засаг даргын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Ё. Батсайхан, Мөрөн сумын Засаг даргын орлогч Б. Дугараа болон УЦУОШТ-ийн албан хаагчид оролцлоо.
Хуваалцах :